Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-58

1 дугаар зүйл.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдал үүссэн гэснийг гамшиг болон аюул үүссэн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.