Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-59

1 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн Байгалийн гамшиг, давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас учирсан хор уршгийг арилгах, гэснийг Гамшгийн хор уршгийг арилгах, гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.