Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-62

1 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.