huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-64
Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгийн нийтэд учирсан гамшигт байдал, гэснийг гамшиг, гэж, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгийн нийтэд учирсан гамшигт байдлыг гэснийг гамшгийг гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүгийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн байгалийн гэснийг, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгийн “байгалийн” гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.