Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-68

1 дугаар зүйл.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын байгалийн болон бусад гамшигт өртсөн гэснийг гамшиг болон аюулд өртсөн гэж, байгалийн гамшгийн гэснийг гамшгийн гэж, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, гэснийг гамшиг болон аюул тохиолдсон, гэж, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтын байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон гэснийг гамшиг болон аюул тохиолдсон гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.