huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-71
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.14, 19.15, 19.16, 19.17 дахь хэсэг нэмсүгэй:
¶19.14. Энэ хуулийн 7.3-т зааснаар тодорхойлогдох татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө: 19.14.1.газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа; 19.14.2.хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл; 19.14.3.нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл; 19.14.4.барилгын материалын үйлдвэрлэл;
¶19.15. Энэ хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтөд хамрагдах албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдох орлогыг тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно.
¶19.16. Энэ хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтийг үзүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална.
¶19.17. Албан татвар төлөгчид энэ хуулийн 19.1, 19.14-т заасан хөнгөлөлтийг давхардуулан эдлүүлэхгүй ба албан татвар төлөгч аль нэгийг сонгон эдэлнэ.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.