huuli-nemelt
Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-02-09, Улаанбаатар17-ne-75
9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт:
2/¶9.1.3. барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх.
9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
¶9.3. Энэ хуулийн 9.1.3-т заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.