huuli-nemelt
Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-09, Улаанбаатар17-ne-82
5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалт:
2/¶5.3.3. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах;
5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалт:
¶5.3.4. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтын Тавдугаар зүйлийн 1-4 дэх хэсэг гэснийг Тавдугаар зүйлийн 1-3 дахь хэсэг гэж, Дөчин нэг гэснийг Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтын “Хорьдугаар зүйл,”, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.