huuli-nemelt
Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-09, Улаанбаатар17-ne-86
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн сумын мэргэн гэсний дараа , хоёрдугаар байр эзэлсэн харваачид аймаг, сумын гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид аймаг, сумын гоц харваач гэж нэмсүгэй.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9.2. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид улсын гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид улсын гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгоно.