Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-09, Улаанбаатар17-ne-89

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт:

12.1.7.

бусад орлого.

2/

12 дугаар зүйлийн 12.2.11 дэх заалт:

12.2.11.

уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх.

3/

14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

14.6.

Энэ хуулийн 14.5.2-т заасан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн гарчиг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Байгаль хамгаалах гэснийг Байгаль орчин, уур амьсгалын гэж тус тус өөрчилсүгэй.