Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-04-14, Улаанбаатар17-ne-112

1 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.5.

Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын 18 өдөр гэснийг 15 өдөр гэж, мөн зүйлийн 7.1.10 дахь заалтын цалин хөлс гэснийг сургалтын тэтгэлэг гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.17, 7.1.21 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.