Нүүр ›
huuli-nemelt ›
2017 ›
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-04-14, Улаанбаатар17-ne-113
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 60 нас гэснийг 65 нас гэж, 55 нас гэснийг 60 нас гэж, эмэгтэй гэснийг даатгуулагч гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 50 нас гэснийг 55 нас гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй гэснийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.