huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай, Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай, Хуулийн Зүйл, Заалт Хүчингүй Болсонд Тооцох Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай, Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай, Хуулийн Зүйл, Заалт Хүчингүй Болсонд Тооцох Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-04-14, Улаанбаатар17-ne-115
1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:
¶6 дугаар зүйл. ¶ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн эрхийг хэвээр хадгална.
1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2 дугаар зүйл. ¶ Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг доор дурдсанаар тогтооно:
¶1/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
¶2/ Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
¶3/ Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Тэтгэвэр тогтоолгох он
Хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч
Газрын дор ажилласан даатгуулагч
эрэгтэй
эмэгтэй
эрэгтэй
2017
50 нас
45 нас
50 нас
2018
50 нас 6 сар
45 нас 6 сар
50 нас 6 сар
2019
51 нас
46 нас
51 нас
2020
51 нас 6 сар
46 нас 6 сар
51 нас 6 сар
2021
52 нас
47 нас
52 нас
2022
52 нас 6 сар
47 нас 6 сар
52 нас 6 сар
2023
53 нас
48 нас
53 нас
2024
53 нас 6 сар
48 нас 6 сар
53 нас 6 сар
2025
54 нас
49 нас
54 нас
2026
54 нас 6 сар
49 нас 6 сар
54 нас 6 сар
2027
55 нас
50 нас
55 нас
Тэтгэвэр тогтоолгох он
Эрэгтэй
Эмэгтэй
2017
50 нас
45 нас
2018
50 нас 6 сар
45 нас 6 сар
2019
51 нас
46 нас
2020
51 нас 6 сар
46 нас 6 сар
2021
52 нас
47 нас
2022
52 нас 6 сар
47 нас 6 сар
2023
53 нас
48 нас
2024
53 нас 6 сар
48 нас 6 сар
2025
54 нас
49 нас
2026
54 нас 6 сар
49 нас 6 сар
2027
55 нас
50 нас
Тэтгэвэр тогтоолгох он
Эрэгтэй
Эмэгтэй
2017
55 нас
50
2018
55 нас 6 сар
50 нас 6 сар
2019
56 нас
51 нас
2020
56 нас 6 сар
51 нас 6 сар
2021
57 нас
52 нас
2022
57 нас 6 сар
52 нас 6 сар
2023
58 нас
53 нас
2024
58 нас 6 сар
53 нас 6 сар
2025
59 нас
54 нас
2026
59 нас 6 сар
54 нас 6 сар
2027
60 нас
55 нас
1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн дугаарыг 7 гэж өөрчилсүгэй.