Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-04-14, Улаанбаатар17-ne-116

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 7.0 гэснийг 9.5 гэж, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 7.0 гэснийг 9.5 гэж, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 10.0 гэснийг 12.7 гэж, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний 10.0 гэснийг 12.5 гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 10 хувиас гэснийг 12.5 хувиас гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.