huuli-nemelt
Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-04-14, Улаанбаатар17-ne-119
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.9 дэх хэсэг нэмсүгэй:
¶19.9. Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.4 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас, 2020 онд 5.1 хувиас, 2021 онд 3.6 хувиас, 2022 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2023 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 2020 гэснийг 2023 гэж, 19.6 дахь хэсгийн “, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2020 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй” гэснийг “хэтрүүлэхгүй” гэж тус тус өөрчилсүгэй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.