Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-04-14, Улаанбаатар17-ne-123

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 7.2 дахь хэсэг нэмсүгэй:

7.2.

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийн татвараас гэсний дараа хөнгөлөх, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:

6.1.

Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

2/

6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

6.3.

Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет

нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020 он ба түүнээс хойш

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1 595

1 670

1 740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр

1 450

1 450

1 450

бусад газарт худалдсан

1 литр

15 950

16 700

17 400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг

бусад ундаа

25 хүртэл хатуулагтай

1 литр

3 190

3 335

3 480

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

6 380

6 670

6 960

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

14 355

15 000

15 660

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25 хүртэл хатуулагтай

1 литр

7 975

8 340

8 700

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

15 950

16 700

17 400

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

19 140

20 010

20 880

3

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи

1 литр

320

335

350

4

Бүх төрлийн дарс

35 хүртэл хатуулагтай

1 литр

800

835

870

35 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

7 180

7 505

7 830

5

Бүх төрлийн пиво

1 литр

320

335

350

6

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3 830

4 000

4 180

7

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

2 870

3 000

3 130

8

Автобензин

90 хүртэл октантай

1 тонн

0-15 950

0-15 950

0-15 950

90 ба түүнээс дээш октантай

1 тонн

0-17 400

0-17 400

0-17 400

9

Дизелийн түлш

1 тонн

0-21 750

0-21 750

0-21 750

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см³/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

750 000

1 600 000

3 350 000

10 000 000

2

1501-2500

2 300 000

3 200 000

5 000 000

11 700 000

3

2501-3500

3 050 000

4 000 000

6 700 000

13 350 000

4

3501-4500

6 850 750

8 000 000

10 850 000

17 500 000

5

4501 ба түүнээс дээш

14 210 000

27 200 000

39 150 000

65 975 000

4 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийн 1, 2, 4 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.