huuli-nemelt
Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-04-14, Улаанбаатар17-ne-125
12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
2/¶12.2. Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:
¶12.2.1. гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;
¶12.2.2. тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол;
¶12.2.3. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;
¶12.2.4. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
¶12.2.5. Засгийн газрын өрийн удирдлагын стратеги;
¶12.2.6. улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай;
¶12.2.7. Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1-д заасан Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;
¶12.2.8. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай;
¶12.2.9. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх;
¶12.2.10. энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл;
¶12.2.11. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл батлах тухай;
¶12.2.12. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;
¶12.2.13. улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай;
¶12.2.14. хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай;
¶12.2.15. төрөөс мөнгөний талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай;
¶12.2.16. албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай.
38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэг:
¶38.8. Энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно.