huuli-nemelt
Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-04-21, Улаанбаатар17-ne-127
231-23³ дугаар зүйл:
2/¶23¹ дүгээр зүйл.Туршилтын хугацаа ¶23¹.1. Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.
¶23¹.2. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.
¶23¹.3. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно. 23² дугаар зүйл. Дагалдан ажиллуулах хугацаа
¶23².1. Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно.
¶23².2. Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна. 23³ дугаар зүйл. Цагаар ажиллах
¶23³.1. Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно.
¶23³.2. “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.
¶23³.3. Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана.
49 дүгээр зүйлийн 49.4-49.6 дахь хэсэг:
¶49.4. Энэ хуулийн 23¹, 23² дугаар зүйлд заасан хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно.
¶49.5. Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.
¶49.6. Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын сургалтын гэснийг дагалдан ажиллуулах гэж, 141 дүгээр зүйлийн 141.1.11 дэх заалтын 5 000-20 000 гэснийг 500 000-1 000 000 гэж, 50 000-100 000 гэснийг 5 000 000-10 000 000 гэж, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5 дахь хэсгийн дугаарыг 49.7, 49.8 гэж тус тус өөрчилсүгэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна. гэснийг хассугай.