Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-11, Улаанбаатар17-ne-145

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.4 дэх заалтыг доор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

15.15.4.

авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Авто замын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.