Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-11, Улаанбаатар17-ne-177

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 50 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

50 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

50.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

50.3.

Барилгын тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.