huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-11, Улаанбаатар17-ne-185
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн эм, гэсний дараа эмийн түүхий эд, гэж, 29.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нэг зуун хорин” гэсний дараа “мянган” гэж нэмсүгэй.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ¶1. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
¶1.1. зодсон;
¶1.2. харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
¶1.3. хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶2. Энэ гэмт хэргийг:
¶2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
¶2.2. асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;
¶2.3. таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.