Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-11, Улаанбаатар17-ne-186

1 дугаар зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

46 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
46.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.3.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.