Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-146

1 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.15 дахь заалт нэмсүгэй:

12.1.15.

дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн жилд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна;

2 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15 дахь заалтын дугаарыг 12.1.16 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Залуучуудын хөгжлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.