Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-147

1 дугаар зүйл.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.7 дахь хэсэг нэмсүгэй:

9.7.

Энэ хуулийн 8.2.6-д заасан нэвтрүүлэг нь залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийн тусгайлан тогтоосон цагтай байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.