huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-148
Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.18 дахь хэсэг нэмсүгэй:
¶16.18. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь оюутан, сурагчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Энэ хуулийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.