Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-156

1 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.2 дахь хэсэг нэмсүгэй:

6.2.

Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, ялтан энэ хуулийн 6.1-д заасан хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүнд хамаарна.

2 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Үндсэн хууль, гэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.