huuli-nemelt
Улс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-168
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад гэж, 3.1.4 дэх заалтын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.13-д гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн байцаан шийтгэх гэснийг хэрэг хянан шийдвэрлэх тухай гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.