huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-173
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын эрүүгийн байцаан шийтгэх гэснийг эрүүгийн гэж, 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэснийг мөрдөгч гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гэснийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах гэж, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн эрүүгийн байцаан шийтгэх гэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.