huuli-nemelt
Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАгаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-187
Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн байцаагч гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж нэмсүгэй.
Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагатай хамтран тогтоосон журмын дагуу гэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж өөрчилсүгэй.
Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.