huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-190
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7/ Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах;
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох гэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох гэж өөрчилсүгэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, 2 дахь хэсгийн 2, 3, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.