huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-192
Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 247.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶247.6. Хүний биед үзлэг хийх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг баримтална.
Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 248.3 дахь хэсгийн “талбайд” гэсний дараа, 274 дүгээр зүйлийн 274.1.5 дахь заалтын иргэнээс гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж тус тус нэмсүгэй.
Гаалийн тухай хуулийн 296, 297 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.