Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-194

1 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтын зөрчсөн гэсний дараа нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5 дахь заалтын “, тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон” гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19.2, 19.3 дахь хэсэг хамаарахгүй гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.11, 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.