huuli-nemelt
Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДаатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-195
Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх заалтын зөрчсөн гэсний дараа нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол гэж нэмсүгэй.
Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтын “, тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон” гэснийг, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийн бөгөөд даатгагчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэхэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19.2, 19.3 дахь хэсэг хамаарахгүй гэснийг тус тус хассугай.
Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.13, 68 дугаар зүйлийн 68.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.