Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-196

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.