huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-197
Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын ажил олгогч болон даатгуулагчаас гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж нэмсүгэй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.