huuli-nemelt
Өрсөлдөөний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨрсөлдөөний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-198
Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4 дэх заалтын эд зүйлийг гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж нэмсүгэй.
22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг:
2/¶22.1. Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна:
23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг:
¶23.5. Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна.
Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн гарчгийн Зөрчлийг хянан шалгах үндэслэл гэснийг Хяналт шалгалт явуулах гэж, 23 дугаар зүйлийн гарчгийн Зөрчлийг хянан шалгах гэснийг Хяналт шалгалт явуулах хугацаа гэж, 24 дүгээр зүйлийн гарчгийн Зөрчлийг хянан шийдвэрлэх гэснийг Хяналт шалгалтын дагуу авах арга хэмжээ гэж, 25 дугаар зүйлийн гарчгийн Зөрчлийг хянан гэснийг Хянан гэж тус тус өөрчилсүгэй.
Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын “, захиргааны шийтгэлээс хөнгөлөх” гэснийг, Дөрөвдүгээр бүлгийн гарчиг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн зөрчлийг гэснийг тус тус хассугай.
Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.