huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-202
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтын “хугацаагаар” гэсний дараа, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын төлөгчөөс гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “байцаагчийн” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар” гэж тус тус нэмсүгэй.
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын “, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд” гэснийг, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.