huuli-nemelt
Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-205
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн захиргааны байгууллагаас гэсний дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад гэж нэмсүгэй.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа гэснийг хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа гэж өөрчилсүгэй.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 дахь хэсэг, 97 дугаар зүйлийн 97.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.