huuli-nemelt
Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-31, Улаанбаатар17-ne-150
Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶11.4. Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.
Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.