huuli-nemelt
Эрүүгийн Хууль /Шинэчилсэн Найруулга/-Д Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хууль /Шинэчилсэн Найруулга/-Д Нэмэлт Оруулах Тухай
2017-05-31, Улаанбаатар17-ne-151
Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д доор дурдсан агуулгатай 18.18 дугаар зүйл нэмсүгэй:
¶18.18 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх ¶1. Үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эрхэлсэн бол нэг жилээс хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶2. Энэ гэмт хэргийг үйлдэж бусдад гурван зуун сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.