huuli-nemelt
Банк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-31, Улаанбаатар17-ne-152
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3. Монголбанк үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавих бөгөөд түүнд холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.