huuli-nemelt
Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-06-08, Улаанбаатар17-ne-154
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.8. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно.
Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.