Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-06-09, Улаанбаатар17-ne-210

1 дугаар зүйл.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.7 дахь хэсэг нэмсүгэй:

36.7.

Өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалт, өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зааврыг эрүүл мэндийн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.