huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-06-09, Улаанбаатар17-ne-216
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.1.14 дэх заалт нэмсүгэй:
¶41.1.14. прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл.
Энэ хуулийг Прокурорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.