huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-06-30, Улаанбаатар17-ne-218
18 дугаар зүйлийн 18.2.12 дахь заалт:
2/¶18.2.12. гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.
20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт:
¶20.2.7. энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн 13.5.5-д гэснийг 13.5.4-д гэж өөрчилсүгэй.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн 13.5.8, гэснийг хассугай.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.5.5, 13.5.8 дахь заалт, 13.7, 13.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
Энэ хуулийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.