Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-11-02, Улаанбаатар18-ne-099

1 дугаар зүйл.
Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

58 дугаар зүйлийн 58.1.18, 58.1.19, 58.1.20 дахь заалт:

58.1.18.

энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын байрлаж байгаа нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

58.1.19.

соёлын үйлчилгээ;

58.1.20.

нийтийн биеийн тамир;

2/

58 дугаар зүйлийн 58.2.17, 58.2.18, 58.2.19 дэх заалт:

58.2.17.

энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын байрлаж байгаа орон нутгийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

58.2.18.

соёлын үйлчилгээ;

58.2.19.

нийтийн биеийн тамир;

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтын 58.1.14, гэсний дараа 58.1.18, 58.1.19, 58.1.20, гэж, “58.2.13,” гэсний дараа “58.2.17, 58.2.18, 58.2.19,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

60.2.7.

ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.

4 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.18 гэснийг 58.1.21 гэж, мөн зүйлийн 58.2.17 гэснийг 58.2.20 гэж, 71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэж, мөн зүйлийн 71.6 дахь хэсгийн 60.7 дахь хэсгийг гэснийг 60.2.6 дахь заалтыг гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.