huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-11-02, Улаанбаатар18-ne-102
Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2 дахь заалтын улсын төсөв, гэсний дараа орон нутгийн төсөв, гэж, мөн зүйлийн 40.4.4 дэх заалтын “дээд сургууль” гэсний дараа “коллеж, политехник” гэж тус тус нэмсүгэй.
Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶40.2. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрын нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.