huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-11-15, Улаанбаатар18-ne-097
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.2.7 дахь заалт нэмсүгэй:
¶27.2.7. төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.6 дахь хэсгийн 27.1.1, 27.1.5-д гэснийг 27.1.1-д гэж, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. гэснийг Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. гэж өөрчилсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.