Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-11-15, Улаанбаатар18-ne-107

1 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах гэснийг Малын генетик нөөцийн тухай4, Мал, амьтны эрүүл мэндийн тухай5 гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай гэснийг Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай гэж тус тус өөрчилсүгэй.