Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-11-15, Улаанбаатар18-ne-108

1 дугаар зүйл.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.1.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллана.

2 дугаар зүйл.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах гэснийг Малын генетик нөөцийн тухай3, Мал, амьтны эрүүл мэндийн тухай4 гэж өөрчилсүгэй.